Энерго Сервис Монтаж ХХК нь 1998 оны гуравдугаар сараас “Энерго сервис ” ХХК нэртэйгээр үйл ажиллагаагаа эхлүүлсэн ба 2000 оны 10-р сараас “Энерго Сервис Монтаж” ХХК болон үйл ажиллагаагаа өргөжүүлсэн юм. Тус компани нь 150 гаруй ажилтан албан хаагчидтайгаас Монгол Улсын зөвлөх инженер 8, мэргэшсэн инженер 12, эрчим хүчний болон хөдөө аж ахуйн тэргүүний ажилтан 32 ажиллаж байна. Нийт ажилчдын ихэнхи хувь нь ЭХЗҮйлдвэрийн засварын цехийн үндсэн бүрэлдэхүүнд ажиллаж байсан бөгөөд эрчим хүчний засвар, угсралт тохируулгын ажлыг мэргэжлийн өндөр түвшинд гүйцэтгэх дадлага туршлагатай хамт олон болоод байна.
“Энерго Сервис Монтаж” ХХК нь Монголын Эрчим хүчний Барилга Засварчдын холбоо, Материал судлал, Гагнуурын нийгэмлэг, Газар тариалан, Гурил үйлдвэрлэгчдийн болон Аялал жуулчлалын холбооны гишүүн байгууллага юм. Манай компанийн хамт олон 2023 оноос Нэгдсэн менежментийн тогтолцоо стандартыг хэрэгжүүлэхээр ажиллаж, эхний үеийн сургалт авч, баримт бичиг боловсруулан баримт бичгийн нэгдсэн санг үүсгэн, дотоод аудитын сургалт авч 8-н инженер техникийн ажилтанг аудиторын эрх авсан.
“Энерго Сервис Монтаж” ХХК нь ЧАНАРЫН МЕНЕЖМЕНТИЙН ТОГТОЛЦООНЫ
ISO 9001:2015 /MNS ISO 9001:2016/,
ISO 14001:2015 /MNS ISO 14001:2016/,
ISO 45001:2018 /MNS ISO 45001:2018/, олон улсын стандартыг үйл ажиллагаандаа нэвтрүүлсэн гэрчилгээ авав.
Хамрах хүрээ: Ган хийцийн үйлдвэрлэл, Эрчим хүчний барилга байгууламжийн засвар, угсралт, тохируулга
Байгальд ээлтэй эрчим хүчний үйлдвэрлэлийг дэмжинэ
Эх орны эрчим хүчний үйлдвэрлэлд хувь нэмэр оруулсан, хүн-байгальд ээлтэй шинжлэх ухаан, технологийн мэдлэг инновацид тулгуурласан мэргэжлийн байгууллага байна.
Бид эрчим хүчний салбарт манлайлагч, хөгжлийг эрхэмлэгч чадварлаг хамт олон байж хүн ба байгаль орчинд ээлтэй дэвшилтэд технологи, менежментэд тулгуурлан ажилчдынхаа ур чадварыг байнга сайжруулах замаар хөдөлмөрийн аюулгүй байдал эрүүл ахуйн стандартыг хэрэгжүүлж хуулийн шаардлагыг биелүүлэхдээ нийтийн эрх ашиг бүтээгдэхүүн үйлчилгээний чанарыг дээдлэсэн мэргэжлийн байгууллага байна.
Бид ХАБЭА -ны өдөр тутмын үйл ажиллагаанд ХАБЭА-н хууль тогтоомж, олон улсын стандарт, хэрэглэгч, хамтрагчийн хэрэгцээ шаардлагад нийцүүлэн зорилго зорилтоо тодорхойлох, хэрэгжилтийг хангах, ажлын байран дахь эрсдлийг бууруулах чиглэлийг баримтлаж бодлогын бичиг баримт, аюулгүйн ажиллагааны журам, заавар боловсруулан үйл ажиллагаандаа нэвтрүүлэн, ажлын байр бүрт аюулын, эрсдэлийн шинжилгээ хийн ажиллаж байна.
Бид байгаль орчинд ээлтэй, эрчим хүч, ус зарцуулалт багатай, сүүлийн үеийн өндөр үр ашиг бүхий техник технологиудыг нэвтрүүлэн зорилт тавин байгаль орчинд үзүүлэх нөлөө, ул мөрөө аль болох бага байлгахыг бүхий л чиглэлд эрмэлзэн ажиллана.
• Үндсэн үйлдвэрлэлийг чанартай хэрэгжүүлэх
• Үйлдвэрлэлийн бэлтгэл хангах ажлыг сайжруулах
• Компаний зохион байгуулалтын ажлуудыг сайжруулах
• ХАБЭА-ийн дүрмийн хэрэгжилтийг хангуулах
• Хүний нөөц, захиргаа удирдлагын ажлуудыг сайжруулах
Бүртгэл, мэдээллийг сайжруулах
• Үйл ажиллагааг алсын хараа, эрхэм зорилго, стратеги зорилтод хүрэхэд илүү сайн чиглүүлэх
• Нийгмийн хариуцлагыг дээшлүүлэх
• Байгууллагын үр дүнтэй байдал, үр ашгийг харуулах, нэмэгдүүлэхэд чиглэсэн үйл явц ба үнэлгээний хэрэглүүр болох
• Байгууллагын нэр хүндийг өргөх
• Сонирхогч талуудын оролцоог нэмэгдүүлэх
• Үйл явц, үйл ажиллагааны сайжрал, чанарын соёл бий болгох
• Байгууллагын төлөв байдал, зорилтуудтай холбоотой эрсдэл ба боломжуудад чиглэсэн арга хэмжээ авах
• Чанарын тогтолцооны тогтоосон шаардлагад тохирсон байдлыг харуулах чадвар дээшлүүлэх