ДУНДГОВЬ: Дулааны станцын бүтээн байгуулалтын ажлын явц 15,0 хувьтай байна
2024-06-23 17:49

Мандалговь /МОНЦАМЭ/. БНСУ-ын хөнгөлөлттэй зээлээр Дундговь аймагт барьж буй Дулааны станцын бүтээн байгуулалтын ажлын явц 15,0 хувьтай байгааг танилцуулав.

Тодруулбал, тус ажлыг гүйцэтгэж буй “Бьюксан” ХХК-ийн Хяналтын инженер Э.Даваасүрэн, “Энерго сервис монтаж” ХХК-ийн Гүйцэтгэх захирал Т.Пүрэвдорж нар аймгийн Засаг дарга Ц.Мөнхбаттай уулзаж, станцын зуух угсралтын ажлын явц, бараа материалын нийлүүлэлт болон хүний нөөц зэрэг асуудлаар мэдээлэл өгч, бүтээн байгуулалтын ажилд оролцох хүний нөөцийг бүрдүүлэх зорилгоор инженер техникийн ажилтан, Дундговь–Ус ОНӨҮГ-ын туслах ажилтнууд, станц дээр ажиллах боломжтой оюутнуудын судалгааг авах талаар санал солилцсон байна.

БНСУ-ын хөнгөлөлттэй зээлээр “10 аймгийн төвийн дулааны станц барих төсөл”-ийн барилга угсралтын ажлыг 2022 онд эхлүүлсэн. Нийтдээ 26,5 сар үргэлжлэх уг төсөл нь 2023 онд дулааны станцын барилга, тоног төхөөрөмжийн угсралт, нэгдүгээр хэлхээний шугам сүлжээний суурилуулалт зэрэг ажлыг хийх юм. 

Аймгуудад Дулааны станц барих ажлыг гүйцэтгэж буй “Бьюксан инженеринг” ХХК зуух угсралтын туршилт, тохируулгыг графикийн дагуу 2024 оны 6 дугаар сард хийхээр төлөвлөн ажиллаж байгаа аж.   

https://montsame.mn/mn/read/317385